Шинэ төгссөн офицеруудыг албаны үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, эрх зүй, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр сургалтад хамруулав

A- A A+

Онцгой байдлын байгууллагын 2026 оны бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө, ОБЕГ-ын даргын А/438 дугаар тушаалын хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийг 2026 онд төгсөж, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангид шинээр томилогдсон салааны захирагч нарын чиглүүлэх сургалтыг өнөөдөр /2026.11.12/ цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн 12 салааны захирагч хамрагдав.

Сургалт залуу офицеруудын удирдах арга барил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, эрх зүй, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах зорилготой юм.

Тодруулбал, цэргийн албаны зохион байгуулалт, гал түймэр унтраах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, архив, албан хэрэг хөтлөлтийн стандартын талаар цогц мэдлэг олголоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа

Аврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа

Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Энэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.