Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны А/398 дугаар тушаалаар эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн аврагчдын эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлагыг 2026 оны 11 дүгээр сарын 02-12-ны өдрүүдэд ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтэс, Цэргийн төв эмнэлгийн эмч, багш нартай хамтран зохион байгууллаа.



Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн 20 гаруй алба хаагч хамрагдаж эмнэлгийн анхан шатны тусламж, хүний биеийн бүтэц, анатоми, амин чухал эрхтний үйл ажиллагаа, гэмтэл бэртэл, цус алдалт, амьсгалын замын чөлөөтэй байдлыг хангах, зүрх, судас, амьсгалын үйл ажиллагааг сэргээх зэрэг сэдвээр онол, дадлагын хосолсон сургалтад хамрагдсан.





Тус сургалт, дадлага нь аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гамшиг, ослын голомтод нэрвэгдэгсдэд шуурхай, зөв анхны тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.




2026/11/12
Шинэ мэдээСалааны захирагч нартай цахим сургалт зохион байгууллаа
2026/11/12
Шинэ мэдээАврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа
2026/11/12
Шинэ мэдээЭнэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.