Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 0...+5 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөсөө 6 градусаар дулаарч +8...+10 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-12-нд шилжих шөнө Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховдын зарим сумд, 12-ны өдөр Баян-Өлгий, Завханы ихэнх, Ховдын хойд, Увс, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 13-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангай, Булганы зарим, Төв, Сэлэнгийн баруун сумдын нутгаар 0.1-7.0 мм, 14-нд Говь-Алтай, Баянхонгорын хойд, Завхан, Төв аймгийн өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд Алтайн уулсаар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр +3...-2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Гал түймэр:

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 9x10 хэмжээтэй байшингийн 5х3 хэмжээтэй үүдний амбаарын баруун хойд булан шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэх дуудлагыг 14:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Дорнод аймгаас Баянхонгор аймагт өвс буулгахаар ирсэн иргэн Г-гийн эзэмшлийн "Beiben North Benz" загварын автомашинд ачиж явсан 1600 ширхэг боодол өвсний 1568 ширхэг боодлын өвс, чиргүүлийн 20 ширхэг дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт 5 дугаар багт гал гарч байна гэх дуудлагыг 19:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Мэргэжлийн ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн 14х13 хэмжээтэй байшингийн 4х8 хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” 1 дүгээр багт гал гарч байна гэсэн дуудлагыг 21:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн эзэмшлийн байрны В1 давхарт цахилгааны утас, барилгын хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тодорхой оршин суух хаяггүй иргэн Х /48 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ угаартсан байсныг аюулгүй газар гаргаж, Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн. 

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 00:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Шийрийн бригад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 28 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км/-т байшингийн дээвэр шатаж байна дуудлагыг 11.10-ны өдрийн 01:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 9х7 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн дээвэр болон гал тогооны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ойн түймэртэй тэмцэх чиглэлээр Турк улстай туршлага солилцоно

Ойн түймэртэй тэмцэх чиглэлээр Турк улстай туршлага солилцоно