Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 6 суманд 0.1 мм, Баян-Өлгий аймгийн 4 суманд 0.1 мм, Говь-Алтай аймгийн 2 суманд 0.4 мм, Дархан-Уул сумын 3 суманд 2 см, Завхан аймгийн 6 суманд 0.1 мм, Увс аймгийн 1 суманд 0.2 мм, Сэлэнгэ аймгийн 2 суманд 1 см, Хөвсгөл аймгийн 2 суманд 0.3 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. 03-04-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы зарим, Сэлэнгийн ихэнх, Говь-Алтай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 04-ний өдөр Завхан, Хөвсгөлийн зарим, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө хотын хойд хэсгээр ялимгүй цас, өдөртөө хотын ихэнх хэсгээр цас орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -5...-7 градус, өдөртөө өмнөх өдрөөсөө 7 градусаар хүйтэрч -2...-4 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 04-05-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 05-ны өдөр Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар, 06-нд Баян-Өлгийн өмнөд, Ховд, Говь-Алтайн зарим сумдын нутгаар, 07-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим сумдаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 5, 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр -21...-26 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Улз, Халх голын эхээр -7...-12 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:11 цагт очиход 0.4 кВ-ын тулгуураас буусан цахилгааны утасны хамгаалалтын бүрээс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Увс аймаг, Улаангом сумын 7 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 14:30 цагт очиход иргэн Б-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Жаргалант сумын Pашаант багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:04 цагт очиход иргэн Б-ын хашаанд хураалттай 2 тонн өвс шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Сайншанд сумын Далай шанд багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:52 цагт очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр, эд зүйлсийн хамт бүрэн шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 19:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:10 цагт очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр, 2х1, 5х2 метрийн хэмжээтэй 2 амбаар бүрэн, 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, мөн 10х20 метрийн хэмжээтэй агуулахын баруун тал хайрагдсан байсныг 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г/64 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлсэн өгсөн.
Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 4 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:45 цагт очиход иргэн Э-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:
Хэнтий аймаг, Баянхутаг сумын Жаргалант багийн “Улаан-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, мөн өдрийн 19:00 цагт цурамд оруулан 21:26 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 744 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/11/04
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/11/04
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.11.03/ Бүгд Найрамдах Франц Улсын “Сабена техникс хеликоптерс” группийн зөвлөх Жонатан Коссонтой уулзаж, Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны гуравдугаар шатны төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.