Тендерийн урилга

A- A A+

Огноо: 2026-11-03

Зээлийн дугаар ба нэр: 53039-001, Монгол Улсад Гамшгийн Зарлан Мэдээллийн Нэгдсэн Тогтолцоог Бэхжүүлэх Төсөл

Гэрээний дугаар ба нэр: GD08: Бүсийн төвийн Онцгой байдлын газарт явуулын сургалтын 7 нэгж (тусгай зориулалтын автомашин, техник) байгуулахад шаардлагатай бараа нийлүүлэх, суурилуулах

Монгол улсын засгийн газар нь Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсад Гамшгийн Зарлан Мэдээллийн Нэгдсэн Тогтолцоог Бэхжүүлэх Төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг гэрээг GD08: Бүсийн төвийн Онцгой байдлын газарт явуулын сургалтын 7 нэгж (тусгай зориулалтын автомашин, техник) байгуулахад шаардлагатай бараа нийлүүлэх, суурилуулах ажлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

  1. Онцгой Байдлын Ерөнхий Газар эрх бүхий тендерт оролцогчдоос Явуулын сургалтын 7 нэгж (тусгай зориулалтын автомашин, техник) байгуулахад шаардлагатай бараа нийлүүлэх, суурилуулах зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна АХБ-ны эрх бүхий дүрэм, журам нь тендерийн үйл явцыг зохицуулна.
  2. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
  3. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Онцгой Байдлын Ерөнхий Газраас нэмэлт мэдээлэл авч, ажлын 10:00-аас 12:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
  4. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000.00 төгрөгийн хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банкны нэр: МУ-д гамшгийн зарлан мэд-н НТБ төсөл G1065 данс: MN690090 101900011885-д шилжүүлнэ. Хураамж төлсөн баримтыг ews.proc2@gmail цахим шуудан руу илгээнэ. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

Тендерийг 2026 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минут эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт 9,500,000.00 төгрөгийн тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2026 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 10 минутад урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

  1. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Онцгой байдлын ерөнхий газар хариуцахгүй.

Байршил: Нийслэлийн Онцгой Байдлын Газар

Ажилтны нэр: Г.Эрхэмбаяр

Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, өөрийн байр, 5-р давхрын 521 тоот

Утасны дугаар: 976 88111589

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.11.03/ Бүгд Найрамдах Франц Улсын “Сабена техникс хеликоптерс” группийн зөвлөх Жонатан Коссонтой уулзаж, Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны гуравдугаар шатны төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна

Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ