Онцгой байдлын ерөнхий газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн 2026 оны III дугаар хурлыг өнөөдөр (2026.11.02) ОБЕГ-ын Соёлын төвд зохион байгууллаа. Хурлаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.Тодруулбал, өмнөх хурлын шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилт, ХАБЭА-н чиглэлээр гарсан албан даалгаврын хэрэгжилт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого болон осолд дөхсөн тохиолдлын 2026 оны III улирлын нөхцөл байдал, даатгалаас олгосон нөхөн төлбөрийн мэдээллийг танилцууллаа.
Мөн алба хаагчдын тусгай зориулалтын хувцас, хамгаалах хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн хангамжийн өнөөгийн байдал, туршилтын үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.Түүнчлэн алба хаагчдын нормын хоолны хангамж, ажлын байрны эрүүл ахуй болон эрүүл мэндийн үзлэгийн зохион байгуулалт, сэтгэл зүйн үйлчилгээний үр дүн, хөдөлмөрийн эрүүл мэндийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх үзлэгийн дүн, өвчлөл, эрүүл мэндийн шалтгаан нөхцлийн талаар хэлэлцэв.
Хурлын төгсгөлд зөвлөлийн гишүүд хэлэлцсэн асуудлуудтай холбоотой санал, зөвлөмжөө танилцуулж, холбогдох нэгжүүдэд хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгч, 2027 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон юм.
2026/11/02
Шинэ мэдээОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо
2026/11/02
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2026/11/02
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.