
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.10.26-2026.11.01) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Нийт дуудлагын 74 нь обьектын гал түймэр, 9 нь ой, хээрийн гал түймэр, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2026/11/02
Шинэ мэдээГамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс 2026 онд нийт 10 эрдэм, шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэж, холбогдох санал, зөвлөмжийг гаргасан байна.
2026/11/02
Шинэ мэдээСэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна.
2026/11/02
Шинэ мэдээТус системийг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллийн системүүдтэй уялдуулсан гэдгээрээ онцлог. Мөн бодит цагийн мэдээлэлд үндэслэн зудын аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавх тус бүрийг аймаг, сумын түвшинд орон зайн дүн шинжилгээний хийсэн үр дүнг ашиглан зудын гамшгийн эрсдэлийг тооцоолон гаргадаг юм.