Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 1 суманд 0.3 см, Сүхбаатар аймгийн 1 суманд 0.2 см цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн баруун, Завхан, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар 0.0-1.0 мм цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +1...+3 градус дулаан байна.
Төлөв байдал: 03-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Архангайн баруун, Говь-Алтайн хойд сумдаар, 04-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 05-нд Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим, Булганы зүүн, Дорноговийн хойд, Дорнодын өмнөд сумдаар, 06-нд Баян-Өлгий, Ховдын баруун, Дорнодын зүүн сумдаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 03, 04-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр -16...-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна. 04-нд нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Гал түймэр:
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:52 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн эзэмшлийн 10х8 хэмжээтэй 1 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн эзэмшлийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ү-гийн эзэмшлийн 10х7 хэмжээтэй байшинд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн “Hilux” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 3 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 23:20 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 02:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн эзэмшлийн 6х3 метрийн хэмжээтэй гарааш, залгаа 9х6 метрийн хэмжээтэй байшингийн 3х5 метрийн хэмжээтэй үүдний хэсэг, 4х9 метрийн хэмжээтэй гал тогоо шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 03:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4х9 хэмжээтэй байшинд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз 5 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 04:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн "Хоёр мэлхийт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 123 км-т/ бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 11.01-ний өдрийн 00:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, тус сумын Жаргалант 2 дугаар багийн Засаг дарга нар Эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулж, иргэн М /54 настай, эрэгтэй/, Б 40 настай, эрэгтэй/ нарыг анх алга болсон газраас нь хойд зүгт 60 км-т, тус сумын 2 дугаар багийн "Хутаг уул" гэдэг газраас "Портер" загварын ачааны автомашин нь осолдож хажуу тийшээ харсан байдалтай байсныг 11.01-ний өдрийн 08:30 цагт 2 иргэнийг эсэн мэнд олж, автомашиныг татан босгож, иргэн М-д хүлээлгэн өгсөн. 2 иргэний биеийн байдал хэвийн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/11/02
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
2026/11/02
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/11/02
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ