Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймгийн 2 суманд 2 см, Сэлэнгэ аймгийн 1 суманд 1 см, Завхан аймгийн 2 суманд 4 см хүртэл цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Увс, Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдын нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 0...+2 градус дулаан байна.
Төлөв байдал: 31-нд Завхан, Сэлэнгийн ихэнх, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар, 11-р сарын 01-нд Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Дорнодын зүүн сумдын нутгаар, 02-нд Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр, 03-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын зарим, Хөвсгөл, Архангайн баруун, Говь-Алтайн хойд сумдын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд нутгийн зарим газраар, 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар 03-нд Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -3...-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.29-ний өдрийн 08:56 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 09:02 цагт очиход иргэн С-ын 7х13 метрийн хэмжээтэй байшингийн 4х5 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг, 5 метрийн урттай хашаа шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Баянхонгор аймаг, Баянхонгор сумын Есөнбулаг багт худаг шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.29-ний өдрийн 09:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 09:15 цагт очиход бетон зуурмагийн үйлдвэрийн 2х3 метрийн хэмжээтэй худгийн доторлогооны мод шатаж байсныг 7 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Багануур дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.29-ний өдрийн 10:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 10:39 цагт очиход иргэн О-ийн 5 ханатай гэр бүрэн, 8х15 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний хэсэг, 2х4 хэмжээтэй амбаар шатаж, 5 ханатай гэрийн дээврийн хэсэг хайрагдаж байсныг 35 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Баруун турууны задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.29-ний өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид 15.5 км замыг туулан 14:13 цагт очиход 0.5 га орчим талбайд шар өвс, хог шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.
Булган аймаг, Орхон сумын Мандал багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.29-ний өдрийн 14:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчид 22 км замыг туулан 15:13 цагт очиход иргэн Ц-ын 3x4 метрийн хэмжээтэй байшин, 0.4 м3 мод шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Архангай аймаг, Эрдэнэбулган сумын Тамир багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.29-ний өдрийн 16:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 16:45 цагт очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр, эд зүйлс, 2х3 хэмжээтэй амбаар, 2 метрийн урттай хашаа, 3х4 метрийн хэмжээтэй шар өвс шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын Оргил багт барилгын 4 дүгээр давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.10.29-ний өдрийн 17:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:12 цагт очиход иргэн Д-ийн ахуй үйлчилгээний төвийн 4 дүгээр давхарт 6х8 хэмжээтэй өрөө, эд зүйлс шатаж байсныг 43 минут ажиллан унтраасан.
Сэлэнгэ аймаг, Цагааннуур сумын Оргих багийн ‘’Гэр чулуун’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 88 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.29-ний өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд 20 км замыг туулан 17:20 цагт очиход иргэн М-ийн “Toyota prius 20” загварын суудлын автомашин, 5 га орчим талбайд шар өвс шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.29-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид 16 км замыг туулан 18:14 цагт очиход иргэн М-ийн өөх хайлуулах 20х60 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 15х30 метрийн хэмжээтэй хана болон дээвэр хэсэг шатаж байсныг 45 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.30-ны өдрийн 00:18 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 00:28 цагт очиход иргэн Э-ын 9х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллан унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Сүхбаатар аймаг, Дарьганга сумын Овоот багийн “Хамрын хажуу" гэдэг газар /аймгийн урд зүгт 140 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.10.29-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Дарьганга, Онгон сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:17 цагт цурамд оруулж, 16:35 цагт бүрэн унтрааж, тус сумын 4 дүгээр багийн иргэн Э-д хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 300 га орчим талбай өртсөн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Машийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь 10.15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, аав, нөхөр нарын хүсэлтийн дагуу 10.29-ний өдрийн 20:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/10/30
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2026/10/30
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/10/30
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.