Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн Их сургуулийн сонсогч, суралцагчдын дунд "Намрын спартакиад"–ийг 10 дугаар сарын 28-ны өдөр Их сургуулийн спорт-албаны дадлага, сургалтын байгууламжид амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд Их сургуулийн 700 гаруй сонсогч, суралцагч хөнгөн атлетикийн 9 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан юм. Тэмцээнд Онцгой байдлын сургуулийн сонсогчид төрөл тус бүрд үнэмлэхүй амжилт үзүүллээ. Тодруулбал, ойрын зайн 100 м төрөлд Онцгой байдлын сургуулийн 612 дугаар дамжааны сонсогч А.Болд-Эрдэнэ тэргүүн байр эзэлсэн бол, 641 дүгээр дамжааны сонсогч Н.Мөнх-Эрдэнэ дэд байр, Цагдаагийн сургуулийн 336 дугаар дамжааны сонсогч Г.Баатартулга гутгаар байр эзлэв. Ойрын зайн 400 м төрөлд Онцгой байдлын сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч О.Бат дэд байр, холын зайн 5000м төрөлд 611 дүгээр дамжааны сонсогч Г.Тэмүүлэн тэргүүн байр тус тус эзэлжээ.


Түүнчлэн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Онцгой байдлын сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч Ш.Нямсүрэн тэргүүн байр, уртын харайлтын төрлийн тэргүүн байрт 621 дүгээр дамжааны сонсогч С.Анар, тус төрөлд гутгаар байрыг 611 дүгээр дамжааны суралцагч Г.Чингүн, туухайг нэг гараар түлхэлттэй өргөх 24 кг төрөлд 621 дүгээр дамжааны сонсогч П.Ёндонпэл гутгаар байр, харин 4х100 метрын буухиа гүйлтийн төрөлд тэргүүн байрыг Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч Н.Мөнх-Эрдэнэ, 621 дүгээр дамжааны сонсогч Ш.Нямсүрэн, А.Нурдаулет, 611 дүгээр дамжааны сонсогч А.Болд-Эрдэнэ нар эзэлсэн амжилттайгаар "Намрын спартакиад" тэмцээнийг өндөрлүүллээ.


2026/10/29
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.
2026/10/29
Шинэ мэдээДотоод хэргийн Их сургуулийн "Намрын спартакиад" тэмцээнд Онцгой байдлын сургуулийн сонсогчид үнэмлэхүй амжилт үзүүллээ
2026/10/29
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ