Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн 2 суманд 3 мм, цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Увсын зүүн, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -4...+1 градус дулаан, Их нууруудын хотгор, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. +3...+5 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд Баян-Өлгий, Увсын зарим, Хөвсгөлийн баруун, Говь-Алтайн хойд сумдын нутгаар, 31-нд Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар, 11-р сарын 01-нд Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 02-нд Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар, 31-нд нутгийн зарим газраар, 01, 02-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө  +7...+12 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.

Гал түймэр:

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-гийн эзэмшлийн 5 ханатай гэр, эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 5 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн хашаанд байрлах 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын Хан-Уул 3 дугаар багт гэр, автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 01:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Э-гийн эзэмшлийн 5 ханатай 2 гэр, "Prius" загварын 3 автомашин тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын Хан-Уул 3 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 01:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Я-гийн эзэмшлийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар, ашиглалтаас гарсан "Musso" загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чулуунхороот сум (Эрээнцав)-ын Цагаанчулуут 3 дугаар багт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Чулуунхороот сум дахь Хилийн Цэргийн 0406 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийн голомтод очин ажиллаж, мөн өдрийн 17:18 цагт цурамд оруулж, 17:31 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 2800 га талбай өртсөн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Машийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь 10.15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дотоод Хэргийн Их сургуулийн "Намрын спартакиад" тэмцээнд Онцгой байдлын сургуулийн сонсогчид үнэмлэхүй амжилт үзүүллээ

Дотоод хэргийн Их сургуулийн "Намрын спартакиад" тэмцээнд Онцгой байдлын сургуулийн сонсогчид үнэмлэхүй амжилт үзүүллээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо