Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 4-9 метр, +1...+3 градус дулаан байна.
Төлөв байдал: 28-29-нд шилжих шөнө Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн хойд хэсгээр, 29-ний өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 30-нд Баян-Өлгий, Ховд, Увсын зарим, Хөвсгөлийн баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-2.0 мм, 31-нд Завхан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Хөвсгөл, Булганы зарим, Говь-Алтай, Сүхбаатарын хойд хэсгээр, 11-р сарын 01-нд Дорнодын ихэнх, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -6...-11 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.
Гал түймэр:
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бортолгой багийн “Бортолгой хороолол”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 08:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 08:46 цагт очиход иргэн Г-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн, Дархан сумын 4 дүгээр багийн “Төмөр замын Монта”-гийн 4 дүгээр байранд цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 11:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчид 3 км камыг туулан 11:13 цагт очиход цахилгааны самбар шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “Олимп” 50 дугаар байранд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 11:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 11:33 цагт очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн, Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт байшин шатаж гэсэн байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 13:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчид 500 метр зам туулан 13:25 цагт очиход иргэн Ө-ны 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн, Улаангом сумын 8 дугаар багийн “Морины хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 15:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчид 15 км зам туулан 15:56 цагт очиход иргэн Э-ийн “Приус-30” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Рашаан”-ы 7 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 15:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 16:02 цагт очиход эзэнгүй хашаанд 3х4 метрийн хэмжээтэй хог шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 19:41 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 19:46 цагт очиход орон сууцанд 4х5 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 20:24 цагт очиход түрээслэгч иргэн Б-гийн 8х16 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн галлагааны хэсгийн 1х1 метрийн хэмжээтэй тааз хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 20:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 21:09 цагт очиход иргэн Г-ийн 8х13 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 22:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 дүгээр ангийн алба хаагчид 17 км зам туулан 22:51 цагт очиход эзэнгүй 2.5х13 метрийн хэмжээтэй чингэлэг дотор хураалттай эд хогшил шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Бага дарь-Эх”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 01:03 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 01:13 цагт очиход иргэн Д-ын 6х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хорооны “Задгай”-д чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 05:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 06:03 цагт очиход иргэн Ц-ийн 4х6 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Сүхбаатар аймаг, Сүхбаатар сумын Баянгол багийн “Хайлааст" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км-т, сумын төвөөс урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.27-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, тус сумын мэргэжлийн анги, Асгат сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 17:05 цагт цурманд оруулсан бөгөөд 10.28-ны өдрийн 07:20 цагт бүрэн унтрааж тус сумын Ланз багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 8000 га талбай өртөж шатсан.
Дорнод аймаг, Халхгол сумын Ташгай багийн "Тэрэгтийн дунд-Ухаа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 450 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 160 км-т/ Монгол Улсын хилийн 1127-1128 дугаар тэмдэгтээр БНХАУ-аас 1 км өргөнтэй хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 10.27-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 62 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 2 дугаар заставын алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:30 цагт цурманд оруулсан бөгөөд 22:50 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 6500 га талбай өртөж шатсан.
Сүхбаатар аймаг, Халзан сумын Сахиул шанд багийн “Улаан худаг" гэдэг газар /аймгийн баруун урд зүгт 35 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.27-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгаас иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 19:10 цагт цурамд оруулсан бөгөөд 21:10 цагт бүрэн унтрааж 2 дугаар багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 800 га талбай өртөж шатсан. Уг хээрийн түймрээс Сахиул шанд багийн иргэн А-ийн 400 гаруй хонь, 110 гаруй адуу, 180 гаруй үхэр, 200 боодолтой өвс, хашаа 3, автомашин 4, 5 ханатай 3 гэр, 4 ханатай хоёр гэрийг авран хамгаалсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Увс аймаг, Тариалан сумын Бургастай багийн “Машийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь 10.15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 10.16-ны өдрийн 01:16 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.
Завхан аймаг, Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Баянбүрд-01 тоот /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км-т, сумын төв/ Тосонцэнгэл суманд мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар ажиллахаар очсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат иргэн О нь 2026.10.21-ний өдрийн 11:00 цагийн орчим явганаар гараад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг тус сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс 10.22-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид сумын төвөөс зүүн зүгт 90 км зам туулан 13:00 цагт очиж иргэн О /54 настай, эрэгтэй/-г Солонготын давааны зам ангийн кемпээс /баруун зүгт 75 км-т/ Завхан аймгийн Их-Уул сум орох зам дагуу байрлах айл өрх, Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дугантын хясаа” гэдэг газраас “Доод харгана” гэдэг газар /баруун зүгт 15 км-т/ явганаар болон автомашинаар 4 айлын намаржаа зуслан, 2 амралтын газруудаар эрлийн ажиллагааг нийт 6 цаг 20 минут явуулсан бөгөөд 19:20 цагт үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг түр зогсоосон.
Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн ''Хашигийн бригад'' гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ 2026.09.17-ны өдөр мод бэлтгэх ажил хийхээр очсон тус аймгийн Түнэл сумын харьяат, иргэн А нь 09.18-ны өдөр “Хашигийн бригад” гэдэг газраас баруун хойд зүгт 4 км-ын зайд байрлах ''Цадигийн рашаан'' гэдэг газар руу рашаан ууна гэж явганаар гараад сураггүй болсон бөгөөд Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч олдоогүй тул ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 10.24-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Эрдэнэбулган сумын мэргэжлийн анги, нутгийн иргэд иргэн А/46 настай, эрэгтэй/-г “Хашигийн бригад”-аас баруун хойд зүгт 17 км-т "Зүүн голын-Эх" гэдэг газраас эрлийг эхлүүлж “Улиадын-Ам” гэдэг газар хүртэл 13 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 18:30 цагт түр зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/10/28
Шинэ мэдээ"ОХУ-Д СУРАЛЦАГЧ МОНГОЛ ОЮУТАН ЗАЛУУСЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН"-Д ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ
2026/10/28
Шинэ мэдээ“Бүс ба зам” санаачилгын хүрээнд онцгой байдлын удирдлагын чадавхыг бэхжүүлэх сургалтад алба хаагчид хамрагдлаа
2026/10/28
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ