Алба хаагчдыг эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулж байна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны А/366 дугаар тушаалын дагуу БЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Д.Хонгороор ахлуулсан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтарсан нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг алба хаагчдыг эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулж байна.

Ажлын хэсэг өнөөдрийн байдлаар /2026.10.26/ Говийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын байгууллагын нийт 200 гаруй алба хаагч, 30 ахмад ажилтныг үзлэг, шинжилгээнд хамруулаад байна. Үзлэг, шинжилгээ 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн ба ирэх сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Үзлэгээр цусан дахь өлөн үеийн сахрын хэмжээ, хэвлийн  болон бамбайн хэт авиан оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг, чих, хамар, хоолой, арьс, харшил, мэдрэл, дотор, мэс засал, гэмтэл, хавдар, шүд, дотоод шүүрэл,
эрэгтэйчүүд, эрүүл ахуй
зэрэг төрлөөр үзлэг оношилгоо хийгдэж байна.


Түүнчлэн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбарын алба хаагчдыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, 2024 оны үзлэгийн үр дүнтэй харьцуулах, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөлийг тодорхойлох, эрүүл мэндийн чиглэлээр гаргасан дунд хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байгаа юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчдыг эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулж байна

Алба хаагчдыг эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулж байна

Алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.10.19-2026.10.25) нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 64 суманд аюулт үзэгдэл, ослын 166 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ