Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд сумдын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Завхан, Заг-Байдраг голын эхээр -7...-12 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с. Өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 30-нд Баян-Өлгий, Увсын зарим, Ховд, Хөвсгөлийн баруун, Дорнодын зүүн сумдын нутгаар цас орно. Салхи 27-нд тал, хээрийн нутгаар, 28, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -7...-12 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -1...-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна. 27, 28-нд төвийн бүс нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 30-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

Гал түймэр:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.10.25-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 3 өрөө байрны гал тогоо болон жижиг өрөөнд эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 30 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.25-ны өдрийн 13:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.25-ны өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 1х2 метрийн хэмжээтэй хураалттай мод шатаж байсныг ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 5 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.25-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн хашаанд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын Ургах нар багт айлын хашаа шатаж байна дуудлагыг 2026.10.25-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гий 4х8 метрийн хэмжээтэй гараашийн баруун урд булан, эд зүйлс, иргэн Г-гийн 2 тонн нүүрс, 2м3 хураалттай мод, 5 ханатай гэрийн эсгий, эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 2026.10.25-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4х10 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны хэсэгт яндангийн цонолт явагдаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 26 дугаар хороонд хогийн сувагт гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.10.25-ны өдрийн 18:09 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход байрны 2 дугаар орцны 1.5х3 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Булган аймгийн Хангал сумын Хялганат багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.25-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.26-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 10х12 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоотын 1 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.26-ны өдрийн 01:49 цагт авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт уурын зуухны байр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.26-ны өдрийн 05:29 цагт хүлээн авлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 10х18 метрийн хэмжээтэй уурын зуухны байр шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт галч Ө /48 настай, эрэгтэй/-ын 2 гар, нүүр хэсэг хөнгөн түлэгдэж, эмнэлэгт байгууллагад хүргэгдсэн.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.26-ны өдрийн 05:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Чигчийт" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 70 км-т, сумын төвөөс  баруун хойд зүгт 70 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.10.25-ны өдрийн 15:45 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:05 цагт цурамд оруулж, 20:50 цагт бүрэн унтрааж, Сүхбаатар сумын 5 дугаар багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 560 га орчим талбай өртсөн.  

Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн "Ихрийн-Уул" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 85 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт  90 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.10.25 ны өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Галшар сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:40 цагт цурамд оруулж, 21:30 цагт бүрэн унтрааж, Оч багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар  түймэрт 400 га орчим талбай өртсөн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Машийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь 10.15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд, ар гэрийнхэнтэй нь хамтран иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчдыг эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулж байна

Алба хаагчдыг эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулж байна

Алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.10.19-2026.10.25) нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 64 суманд аюулт үзэгдэл, ослын 166 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ