Улсын хэмжээнд өнөөдөр (2026.10.23)-ийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 63 суманд 188 удаагийн (ойн 40, хээрийн 148) ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29% буурсан байна. Ой, хээрийн гал түймэр гарсан газар нутгийг байршлаар нь авч үзвэл Зүүн бүсийн гурван аймагт хамгийн их тохиолдол бүртгэгдсэн байна.

Ой, хээрийн түймрийн аюулаас 3 айл өрхийн 8 иргэний амь насыг авран хамгаалж, 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг аюулгүй болгож, нийт 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 11,278 га, хээрийн 1,896,666 га, нийт 1,907,944 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 2216 алба хаагч, Хил хамгаалах байгууллага, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн 4204 хүн, нийт 6734 хүн, 2 нисдэг тэрэг, 1170 автомашинтай ажилласан байна.
2026/10/23
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/10/23
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо