Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгийн үед шуурхай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (2026.10.22) Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар орон нутгийн нөөцийн менежмент сул, агуулахын хүчин чадлыг оновчтой ашиглах, гамшгийн голомтод нөөц материалыг яаралтай гаргах шат дамжлага нь хүндрэл учруулж байна.

Тиймээс улс оронд тохиолдож болзошгүй байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшиг, аюулт үзэгдэл, онцгой нөхцөлийн үед гамшгийн болон орон нутгийн нөөцийн менежментийг боловсронгуй болгох зорилгоор тус хуулийн төслийг боловсрууллаа.

Хуульд улсын нөөцийн агуулахын барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засвар үйлчилгээ хийхэд улсын төсөвт ирэх санхүүгийн дарамтыг бууруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжийг нээж өгсөн. Мөн агуулахын ашиглагдаагүй сул багтаамжийг бэлэн байдал, технологийн горим алдагдуулахгүйгээр түрээслүүлж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх зохицуулалтыг тусгасан.

Мөн гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед шийдвэр гаргах хугацааг богиносгож, шаардлагатай бараа материалыг газар дээр нь шуурхай хүргэх боломж бүрдэнэ. Тухайлбал, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр гамшгийн нөөцийг шуурхай гаргаж, олгох эрх зүйн зохицуулалт шинээр нэмэгдсэн.

Түүнчлэн “орон нутгийн нөөц” гэсэн нэр томъёог дахин тодорхойлж баталгаажуулсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд гамшгаас хамгаалах орон нутгийн нөөц бүрдүүлэх, зарцуулах ажлыг шат шатанд нь хариуцлагатай хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан байна.

Улсын нөөцийн мэдээллийг гамшгийн мэдээллийн санд нэгтгэж, төрийн болон албаны нууцын хамгаалалттай уялдсанаар нөөцийн аюулгүй байдал, ил тод байдал бүрэн хангагдах юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо