Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

A- A A+

Хэнтий аймгийн Батширээт суманд 2026.10.21-ний өдрийн 13:58 цагт гарсан хээрийг түймрийн 10.23-ны өдрийн 07:00 цагт бүрэн унтраалаа. Улсын хэмжээнд өнөөдөр (2026.10.23)-ийн байдлаар цурамд оруулсан 3, унтраахаар ажиллаж буй 2, нийт 5 хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт 10.22-ны өдрийн 13:10 цагт гарсан хээрийн түймрийг 10.23-ны 07:40 цагт цурамд оруулсан. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Тахилгат тосгоны “Сүүлийн-Ухаа” гэдэг газар 10.22-ны өдрийн 12:57 цагт гарсан хээрийг түймрийг 10.23-ны өдрийн 10:10 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Жаргалант 6 дугаар баг "Оргийн ам" гэдэг газар 10.22-ны өдрийн 15:05 цагт гарсан түймрийг Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баруун-Урт сумын мэргэжлийн анги, Дорнод аймгийн Матад, Эрдэнэцагаан, Асгат сумын мэргэжлийн анги ажиллаж 10.23-ны өдрийн 10:32 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Түүнчлэн Дорнод аймгийн Баянтүмэн Хотонт 4 дүгээр баг "Бургаст хөндий" гэдэг газар 10.23-ны өдрийн 08:59 цагт гарсан хээрийн түймэр, Дорнод аймгийн Чойбалсан сум Хөх нуур 4 дүгээр баг "Соён геологи" гэдэг газар 10.23-ны өдрийн 09:50 цагт хээрийн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги ажиллаж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо