Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 3 мм, Архангай аймгийн 2 суманд 0.1 мм, Булган аймгийн 2 суманд 0.9 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 6 см, Орхон аймгийн 1 суманд 0.4 мм, Төв аймгийн 11 суманд 5 см, Сэлэнгэ аймгийн 13 суманд 5 см, Хөвсгөл аймгийн 3 суманд 2 см цас орж, Дорнод аймгийн 1 суманд 0.1 мм бороо орсон. Дундговь аймгийн нийт нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 22-23-нд шилжих шөнө Ховдын өмнөд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар, 23-ны өдөр Ховд, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Хөвсгөл, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +5...+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг ялимгүй цас орно, өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Ховд, Говь-Алтайн хойд сумдын нутгаар, 24-нд Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Говь-Алтайн хойд сумдын нутгаар, 25-нд Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 26-нд Хөвсгөл, Булган, Хэнтий, Төв аймгийн хойд, Сэлэнгэ, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй цас орно. Салхи 24-26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар нэмж хүйтэрч, Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -24...-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Хэнтий аймгийн Мөрөн сумын Сариг багийн “Бага Чандманийн-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 18 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 10:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхныг очиход иргэн Х-гийн өвөлжөөнд 1000 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 86 дугаар ангийн алба хаагчддыг очиход иргэн Т-гийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 13:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 1 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Тариат сумын Суман багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 14:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчддыг очиход иргэн Х-гийн 2 метр хашаа, хураалттай 5 м.куб түлээний мод шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 4х3 метрийн хэмжээтэй түргэн үйлчилгээний цэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Баруун бэлх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 135 км, сумын төвөөс хойд зүгт 10 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 17:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн 4 метр хашаа, 1 м.куб түлээний мод шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Жаргалант багийн “Тахианы байр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 34 км/ Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 18:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчддыг очиход иргэн Х-гийн 11х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Хурх багийн "Хар гуя" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 225 км-т, сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 13:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Батширээт сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:30 цагт цурамд оруулан, 10.23-ны өдрийн 07:50 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 104 га орчим талбай, малчин О-гийн 1500 ширхэг боодлын өвс, 36х74 метрийн хэмжээтэй малын саравч, 20х40 метрийн хэмжээтэй өвсний хашаа, 4х6 хэмжээтэй байшин өртсөн.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Эрка толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км, сумын төвөөс хойд зүгт 60 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, мөн өдрийн 11:45 цагт цурамд оруулан 13:00 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 90 га талбай өртөж шатсан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Тахилгат тосгоны “Сүүлийн-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 60 км, Тахилгат тосгоны төвөөс баруун хойд зүгт 40 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Тахилгат, Бэрх тосгоны Мэргэжлийн анги, Хэрлэн, Батноров сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Дорнод аймгийн Чулуунхороот сум (Эрээнцав) Цагаанчулуут багийн “37 дугаар өртөө” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 37 км/Цагаанчулуут багийн “37 дугаар өртөө” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 37 км/ Улаанбаатар төмөр замын 37 дугаар өртөөний хогийн цэгээс гал гарч хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 13:49 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:00 цагт цурамд оруулан 15:06 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 9 га талбай өртөж шатсан.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Цов” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 50 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар, Баруун-Урт сумын Мэргэжлийн анги, Дорнод аймгийн Матад сумын Мэргэжлийн анги, Сүхбаатар, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг уурхайн ажилтнууд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 10.23-ны өдрийн 07:40 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Оргийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэцагаан, Асгат, Баруун-Урт, Матад сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь 10.15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн хэлтэс, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/10/23
Шинэ мэдээУлсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
2026/10/23
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/10/23
Шинэ мэдээХүмүүнлэгийн багийн ээлжит хуралдаан боллоо