Хүмүүнлэгийн багийн ээлжит хуралдаан боллоо

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагчийн газар хамтран ахалдаг олон улсын Хүмүүнлэгийн багийн ээлжит хуралдаан өнөөдөр НҮБ-ын байранд зохион байгуулагдлаа. Хуралд НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж үг хэлсэн юм.

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын огцом хэлбэлзэл, ган, зуд, үер, ой, хээрийн түймэр зэрэг аюулт үзэгдэл нь малчид, алслагдсан орон нутгийн иргэдийн амьжиргаа, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг онцлоод, зудын эрсдэлийн улсын хэмжээний ерөнхий үнэлгээг ирэх сард улирлын цаг агаарын шинэчилсэн төлөвт үндэслэн боловсруулахаар ажиллаж байгааг дурдав.

Энэ удаагийн хуралдаанаар 2026–2027 оны өвөлжилтийн цаг агаарын төлөв, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, болзошгүй зуд, цасан шуурга, хэт хүйтрэлт болон бусад гамшгийн эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээ авах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо