Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Онцгой байдлын ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажиллаж байна.

Ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам”, Журамд өөрчлөлт оруулах тухай 2023 оны 142 дугаар зарлиг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийн байдалд 2 жил тутамд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган Ерөнхийлөгчийн тамгын газар танилцуулах юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо