Тендерийн урилга

A- A A+

Огноо: 2026-10-21

Зээлийн дугаар ба нэр: 53039-001, Монгол Улсад Гамшгийн Зарлан Мэдээллийн Нэгдсэн Тогтолцоог Бэхжүүлэх Төсөл

Гэрээний дугаар ба нэр: GD06:Харилцаа холбооны нөөцийн системийн бараа нийлүүлэх, суурилуулах, хөдөлгөөнт холбооны шинэ төвүүдийг бий болгох

Монгол улсын засгийн газар нь Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсад Гамшгийн Зарлан Мэдээллийн Нэгдсэн Тогтолцоог Бэхжүүлэх Төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг гэрээг GD06:Харилцаа холбооны нөөцийн системийн бараа нийлүүлэх, суурилуулах, хөдөлгөөнт холбооны шинэ төвүүдийг бий болгох санхүүжүүлэхэд зарцуулна.

  1. Онцгой Байдлын Ерөнхий Газар эрх бүхий тендерт оролцогчдоос Харилцаа холбооны нөөцийн системийн бараа нийлүүлэх, суурилуулах, хөдөлгөөнт холбооны шинэ төвүүдийг бий болгох зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна АХБ-ны эрх бүхий дүрэм, журам нь тендерийн үйл явцыг зохицуулна.
  1. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
  1. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Онцгой Байдлын Ерөнхий Газраас нэмэлт мэдээлэл авч, ажлын 10:00-аас 12:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
  1. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000.00 төгрөгийн хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банкны нэр: МУ-д гамшгийн зарлан мэд-н НТБ төсөл G1065 данс: MN690090 101900011885-д шилжүүлнэ. Хураамж төлсөн баримтыг ews.proc2@gmail цахим шуудан руу илгээнэ. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

Тендерийг 2026 оны 11-р сарын 20-ны өдрийн Улаанбаатарын цагаар 15 цаг 00 минут эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт 38,000,000.00 төгрөгийн тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2026 оны 11-р сарын 20-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 10 минутад урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

  1. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Онцгой Байдлын Ерөнхий Газар хариуцахгүй.

Байршил: Нийслэлийн Онцгой Байдлын Газар

Ажилтны нэр: Г.Эрхэмбаяр

Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, өөрийн байр, 5-р давхрын 521 тоот

Утасны дугаар: 976 88111589

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна

Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна

Тендерийн урилга

Монгол Улсад Гамшгийн Зарлан Мэдээллийн Нэгдсэн Тогтолцоог Бэхжүүлэх Төсөл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ