Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 1 суманд 0.1 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгий, Ховдын ихэнх сумд, Увс, Завханы зарим сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур өмнөх өдрөөс 5 градусаар дулаарч, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховдын өмнөд, Говь-Алтайн зарим, Баянхонгорын хойд, Завханы ихэнх, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Өвөрхангайн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар, 23-нд Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговийн зарим, Хөвсгөл, Завханы хойд сумдын нутгаар 0.0-6.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 24-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 25-нд Завхан, Хөвсгөл, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй цас орно. Салхи 22-нд ихэнх нутгаар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастай задгайд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй хашаанд 0.5 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:12 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 6х10 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 13:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй хашаанд 1х2 метрийн хэмжээтэй ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 5 давхрын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 14:21 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй айлын 1.5х3 метр хэмжээтэй тагтан дээр эд зүйл, 5 давхрын 2х2 метрийн хэмжээтэй гадна фасад шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 14:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 86 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн эзэмшлийн 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн О /50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой задгайд хог шатаж байна гэсэн дуудлагыг 14:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход амралтын газрын хашаанд 5х10 метрийн хэмжээтэй 1 давхар дутуу баригдсан барилга дотор ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн эзэмшлийн 8х7 метрийн хэмжээтэй блокон баригдаж дуусаагүй байшингийн дээврийн хэсэг бүрэн шатаж байсныг ажиллан унтрааж, иргэн А-д хүлээлгэн өгсөн.
Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 17:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 12х18 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 давхарт байрлах, 8х6 метрийн хэмжээтэй цайны газрын гал тогооны хэсэгт эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 17:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн эзэмшлийн хашаанд 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 22:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 5х7 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрт, Шилэн хаалгатай хөргүүрийн мотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны “Жанхай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 127 км, ангийн байрлалаас хойд зүгт 27 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн эзэмшлийн 13х13 метрийн хэмжээтэй 2 давхар дүнзэн байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын "Цагаан усны хоолой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс баруун урд зүгт 55 км, Түмэнцогт сумаас баруун зүгт 50 км/-т ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 06:31 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчддыг очиход “Mitsubishi Fuso” загварын ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 23:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 01:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн эзэмшлийн 8х7 метрийн хэмжээтэй байшингийн 6х2 метрийн хэмжээтэй галлагааны хэсгийн дээвэр, дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 02:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн 5х24 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн 3х4 метрийн хэмжээтэй амбаарын галлагааны хэсэгт яндангийн цонолт үүссэн байсныг унтраасан.
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд цахилгааны утас шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 03:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 230 метр.квадрат 2 давхар байшингийн гадна ил цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 16-р хороонд гэр шатаж байна гэх дуудлагаар гэх дуудлагыг 10.21-ний өдрийн 07:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2 давхар нийтийн байрны дээврийн хэсэг болон 2 давхрын тагт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Хоньт" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 65 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, “Тал булаг”-ийн уурхайн ажилчид ажиллаж 10.19-ний өдрийн 18:17 цагт цурамд оруулж, 10.20-ны өдрийн 10:00 цагт бүрэн унтрааж, тус сумын 5 дугаар багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 6000 га талбай өртсөн.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Орхон аймгийн Жаргалант сумын “Найрамдал” гэдэг газар /Жаргалант сумын төвөөс Зүүн урд зүгт 10 км, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын төвөөс Баруун хойд зүгт 28 км, мөн аймгийн Баруунбүрэн сумын төвөөс Баруун урд зүгт 32 км /-т 2026.10.20-ны өдрийн 11:23:21 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн ООГХ-ээс 10.20-ны өдрийн 11:27 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газрын даргаас утсаар холбогдон тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн, учирсан хохиролгүй, Хонгор Овоо 3 дугаар баг, Орхонтуул сумын Шар-Ус 2 дугаар багийн дарга, Орхонтуул сумын Эрүүл мэндийн төвийн дарга нартай утсаар холбогдон тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэгдээгүй учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Нуурын мөс цөмөрсөн: Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн "Ноогт нуур" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/-т "Ноогт" нуурын мөс цөмөрч суудлын автомашин живсэн тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 07:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход "Ноогт" нуурын мөс цөмөрч иргэн Н-ийн эзэмшлийн "Prius" загварын автомашин живсэн байсныг аюулгүй газар татан гаргаж, иргэн Э-д хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь 10.15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Эмнэлгээс эмч, сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 19:35 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг түр зогсоож, 10.21-ний өдрийн 07:00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн.
Цас шаварт суусан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Зүлэгт 12 дугаар багт суудлын автомашин /4 зорчигчтой/ шаварт суусан гэх дуудлагыг 10.21-ний өдрийн 03:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгийн Баянгол сумаас Арвайхээр сумын чиглэлд /4 зорчигчтой/ зорчиж явсан иргэн С-ийн эзэмшлийн "Prius" загварын автомашин шаварт суусан байсныг ажиллан аюулгүй газар татан гаргаж, иргэн С-д хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/10/21
Шинэ мэдээЦэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна
2026/10/21
ЗарлалМонгол Улсад Гамшгийн Зарлан Мэдээллийн Нэгдсэн Тогтолцоог Бэхжүүлэх Төсөл
2026/10/21
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ