Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Төв аймгийн 1 суманд 0,4 см, Өвөрхангай аймгийн 5 суманд 0.2 мм, Архангай аймгийн 6 сум 2.0 мм, Ховд аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -8...-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүл багасна, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  20-21-нд шилжих шөнө Баян-Өлийн баруун сумдын нутгаар, 21-ний өдөр Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховдын баруун сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 23-нд Баян-Өлгий, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Завханы хойд, Өмнөговь, Дорноговийн өмнөд сумдын нутгаар, 24-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-6.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14..-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна. 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө дулаарна.

Гал түймэр:

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 10:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 15х6 метрийн хэмжээтэй байшин, 2х2 метрийн хэмжээтэй амбаар тус тус бүрэн шатаж, иргэн Н-гийн 5 ханатай гэрийн баруун хэсэг хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 11:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 11:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Налайх дүүргийн 7 дугаар хороонд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 3х6 метрийн хэмжээтэй агуулах бүрэн, 3х6 метрийн ажилчдын байр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үйлдвэрийн барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 13:23 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн тавилгын үйлдврийн 10х6 метрийн хэмжээтэй барилгын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Налайх дүүргийн 3 дугаар хороонд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 13:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд 2 га шар өвс шатаж улмаар 135 ширхэг 1 тонны хуванцар сав, 1 тонн орчим ажилласан масло шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн "Бүдүүн-Ухаа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 13 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Х-гийн "Shaanxi Shacman" загварын 2000 боодол өвс ачсан ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход хашааны гадна талд 0.1 га орчим шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 17:07 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 5  ханатай гэр, эд хогшил, 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр, 5 метр хашаа, 05 га шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд орон сууцны байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 19:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 2 өрөө байрны гал тогоо, том өрөөний эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 45 иргэн /том хүн 35, хүүхэд 10/-ийг гаргасан.

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 20:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар-Ус багт байшин  шатаж байна гэсэн  дуудлагыг 10.19-ний өдрийн 20:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд, орон нутгийн иргэд 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн  2х3 метрийн хэмжээтэй тахианы саравч, 2 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 00:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 00:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3 өрөө байрны жижиг өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 02:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Ой, хээрийн гал түймэр:

Хээрийн гал түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Хоньт" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 65 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан 18:17 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 6000 га талбай өртсөн.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат багийн "Тэмээт гангын-Ар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаыг 10.19-ний 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги хээрийн түймрийг 18:10 цагт цурамд оруулж 20:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 1600 га талбай өртсөн.    

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн "Өндөр хамар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, тус сумын мэргэжлийн ангийнхан 18:36 цагт түймрийг цурамд оруулж, 19:55 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 610 га талбай өртсөн.  

Сүхбаатар аймгийн Асгат сумын 1 дүгээр багийн “Ланзын хар-Овоо " гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчид, Баруун-Урт сум, Асгат сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж 19:43 цагт түймрийг цурамд оруулж, 22:21 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 2100 га талбай өртсөн.         

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь 10.15-ний өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын цагдаагийн хэлтэс, мэргэжлийн анги эрлийн ажиллагааг зохион байгуулж байна. 20:26 цагт үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг зогсоож 10.20-ны өдрийн 07:00 цагт эхлүүлсэн.

Усанд суусан: Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн "Улаанчулуут" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Холбоо нуурын мөс цөмөрч суудлын автомашин усанд суусан тухай дуудлагыг 10.18-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид иргэн О-гийн “Приус-30” загварын автомашиныг 1 цаг 18 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.