Гал түймэр унтраах, аврах ажиллагааны нөхцөл байдлыг үнэлэх, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, өдөр тутмын бэлэн байдлыг удирдах чадавхыг дээшлүүлэх, харилцан туршлага, дадлага солилцох зорилгоор Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт, дадлагыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийг түшиглэн зохион байгуулж байна.
Сургалт, дадлагыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр сургалтын ажиллагаанд амжилт хүсч, цаашид анхаарах зарим асуудлын талаар үүрэг, чиглэл өглөө.
Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын ээлжит XX хуралдааны үеэр батлагдсан ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, тэдгээрийн хор уршгийг арилгах яам, Онцгой байдлын ерөнхий газар хоорондын 2026-2027 ооны хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу тус улсын Онцгой байдлын яамны төлөөлөгчид сургалт, дадлагад оролцож байна.
Алба хаагчид Онцгой байдлын байгууллагын бодлого, төлөвлөлт, чиг хандлага, Гал түймэртэй тэмцэх газрын үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, эрхзүйн шинэчлэл, гал түймрийн нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээ, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалт, дүрэм журмын хэрэглээ, ангийн захирагчийн үүрэг, эрх хэмжээ, харилцан ажиллагаа, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үед анхаарах асуудал, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, резервуарт гарсан гал түймэр унтраах арга зүй, анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд онолын мэдлэгээ дээшлүүлэх юм.
Мөн Гал түймэр унтраах хайгуулын болон ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагааны дадлагыг хийж, гал унтраах тактикийн хэлэлцүүлгийг өрнүүлж, дадлага туршлагаа солилцоно.
2026/10/19
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/10/19
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо