Төслийн үр дүнд 21 аймгийн Онцгой байдлын газар автомеханик шатны автомашинаар хангагдлаа

A- A A+

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүллээ.Гал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн нийт 60 нэгж автомашин нийлүүлэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилагдан, үүрэг гүйцэтгэж байна. 


  Төслийн үр дүнд 21 аймгийн Онцгой байдлын газрууд автомеханик шатны автомашинаар хангагдаж, гал унтраах тусгай зориулалтын автомашины хангалт 62.8 хувьд, үйлдвэрийн объектын буюу хөөс үүсгэгч бодисоор гал түймэр унтраах K440 VIM загварын машины хангалт 30.9 хувьд, өндрөөс аврах, гал түймэр унтраах автомеханик шатны автомашины хангалт 83.3 хувьд хүрлээ. 

 

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал унтраах автомашинууд нь 6681 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 5108 иргэний амь нас, эрүүл мэнд, 320 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

 Төслийн үр дүнд 21 аймгийн Онцгой байдлын газар автомеханик шатны автомашинаар хангагдлаа

Гал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн нийт 60 нэгж автомашин нийлүүлэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилагдан, үүрэг гүйцэтгэж байна. 

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүллээ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ