Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

A- A A+

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүллээ.

Төслөөр нийлүүлэгдсэн гал унтраах үндсэн болон тусгай зориулалтын хөөсөөр гал унтраах автомашин, автомеханик шатны автомашинаар газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудыг хамруулан СХД-ийн 20 дугаар хороо “Ойн бирж” ХХК-ийн байршилд зохион байгууллаа.

Онцгой байдлын байгууллагад төслийн хүрээнд гал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн 60 нэгж автомашин нийлүүлэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилагдан, үүрэг гүйцэтгэж байна.

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал унтраах автомашинууд нь 2024 оноос хойш 6681 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 5108 иргэний амь нас, эрүүл мэнд, 320 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн төслөөр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах автомеханик шатны автомашины анхны сургагч багш нарыг олон улсын стандартын дагуу хоёр жилийн хугацаанд гурван үе шаттайгаар сургаж, дадлагажууллаа. Сургагч багш нар нь албаны хэмжээнд автомеханик шатны техникчийг сургаж бэлтгэж байна.

                

 Тус төсөл хэрэгжсэнээр 21 аймгийн Онцгой байдлын газрууд автомеханик шатны автомашинаар хангагдаж, гал унтраах тусгай зориулалтын автомашины хангалт 62.8 хувьд, үйлдвэрийн объектын буюу хөөс үүсгэгч бодисоор гал түймэр унтраах K440 VIM загварын машины хангалт 30.9 хувьд, өндрөөс аврах, гал түймэр унтраах автомеханик шатны автомашины хангалт 83.3 хувьд хүрээд байна.

 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо