Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 12 суманд 0.4-15 мм, Булган аймгийн 1 суманд 0.3 мм, Говь-Алтай аймгийн 1 суманд 0.2 мм, Дархан-Уул аймгийн 1 суманд 1.3 мм, Хөвсгөл аймгийн 4 суманд 0.5 мм, Завхан аймгийн 24 суманд 0.1-8 мм, Орхон аймгийн 1 суманд 0.3 мм, Сэлэнгэ аймгийн 3 суманд 4.2-6.6 мм, Увс аймгийн 12 суманд 0.1-5 мм, Ховд аймгийн 17 суманд 0.1-3 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: 15-16-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх, Увсын зүүн, Ховд, Говь-Алтай, Архангай, Төв аймгийн хойд, Баянхонгор, Өвөрхангайн зарим, Сэлэнгэ, Өмнөговийн баруун сумдын нутгаар, 16-ны өдөр Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн зарим, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +2...-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг +9...+14 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг +15...+20 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.
Төлөв байдал: 16-17-нд шилжих шөнө Ховд, Булганы өмнөд, Говь-Алтай, Төв аймгийн хойд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 17-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна, 17-18-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 18-ны өдөр Баян-Өлгийн өмнөд, Увс, Ховд, Архангайн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы ихэнх сумдын нутгаар, 19-нд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Дундговь, Өмнөговийн аймгийн зарим сумдын нутгаар, 20-нд Өмнөговь, Дорноговийн өмнөд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй нойтон цас, цас орно. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19, 20-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эхээр -20...-25 градус, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 радус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 07:34 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход баригдаж буй барилгын хашаан дотор 3х8 метрийн хэмжээтэй чингэлэг дотор барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 21 дүгээр хороо байшингийн дээврээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэрт яндангийн цонолт өгч байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 77 м.кв 3 өрөө орон сууцны унтлагын өрөө бүрэн, зочны өрөө болон гал тогоо хайрагдсан байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 6 иргэн /6 том хүн/-ийг аюулгүй талбайд гаргасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23 дугаар хороо дүгээр давхар дэлгүүрт шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 139 м.кв 3 өрөө орон сууцны 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд цахилгаан зуух шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 02:01 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 6х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:
Дорнод аймаг, Матад сум Жаргалант багийн “Говь” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 110 км, сумын төвөөс хойд зүгт 45 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Матад сумын төвд хөдөлгөөн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 13:35 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 1 га талбай, “Toyota Сorolla” загварын суудлын автомашин өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/10/16
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/10/16
Шинэ мэдээДорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07:00 цагт бүрэн унтраалаа.
2026/10/16
Шинэ мэдээЭнэ үеэр нисдэгтэй тэрэгтэй аврах ажиллагаа, алба хаагчдын ажил мэргэжлийн онцлог, албанд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжтэй танилцаж, гамшгаас хамгаалах сургалт, дадлагад хамрагдсан юм.