Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн 11 суманд 0.1 мм, Увс аймгийн 2 суманд 0.3 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 0.3 мм цас орж, Дархан-Уул аймгийн 4 суманд 8.3 мм, Сэлэнгэ аймгийн 1 суманд 2 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын ихэнх, Хөвсгөл, Архангайн зарим, Говь-Алтай, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-14.0 мм бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруунаас секундэд 4-9 метр, +4...+6 градус дулаан байна.
Төлөв байдал: 15, 16-нд нутгийн зүүн хагаст өдөртөө дулаахан, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -9...-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна. 16-нд нутгийн баруун хагаст, 17-ноос ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -13...-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10..-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
Гал түймэр:
Налайх дүүргийн 7 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 08:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 1х1 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 09:14 цаг хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд цахилгаан хэрэгсэл шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 09:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхарт 3х3 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд цахилгаан тогоо шатаж байсныг ажиллаж унтраасан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 11:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4x6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 12:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 1.5 метр хашааны банз шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Халзан сумын Сахиул багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн саравчинд хураалттай 80 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 15:18 цагт гарч 7 км зам туулан 15:26 цагт очиход 4 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 20:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 13х15 метрийн хэмжээтэй байшинд нам даралтын зуух шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 01:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 8х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын Засаг даргын тамгын газрын мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтай ажиллаж 10.12-ны өдрийн 00:55 цагт цурамд оруулсан. 10.14-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/10/15
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/10/15
Шинэ мэдээДотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн профессор, доктор (Ph.D), хурандаа Ц.Ганчимэг Япон Улсын Токиогийн их сургуулийн урилгаар тус сургуульд ажиллалаа.
2026/10/15
Шинэ мэдээОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Жан ШюЛянтай уулзлаа.