Монгол Улсын гамшгаас хамгаалах туршлага болон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээс хуваалцлаа

A- A A+

Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн профессор, доктор (Ph.D), хурандаа Ц.Ганчимэг Япон Улсын Токиогийн их сургуулийн урилгаар тус сургуульд ажиллалаа. Томилолтын хүрээнд тэрбээр Токиогийн их сургуулийн эрдэмтэн, судлаач, оюутнуудад зориулан илтгэл хэлэлцүүлж, Монгол Улсын гамшгаас хамгаалах туршлага болон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээс хуваалцсан юм. 

Мөн энэ үеэр дэлхийн топ сургуулиудын нэг Токиогийн их сургуулийн Гамшгаас хамгаалах сургалт, судалгааны төвтэй хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, тус төвийн үйл ажиллагааны арга барил, тэргүүн туршлагатай танилцлаа. Түүнчлэн тус их сургуулийн Гамшгаас хамгаалах сургалт, судалгааны төвөөс зохион байгуулсан гамшгийн үеийн дадлага сургуулилтад оролцон, штабын зохион байгуулалт болон цагийн байдалд хэрхэн ажиллах талаар туршлага судаллаа.

Үүний үр дүнд Дотоод хэргийн их сургууль болон Токиогийн их сургууль хоорондын цаашдын сургалт, эрдэм шинжилгээ, инновацын хамтын ажиллагаа шинэ шатанд гаргах  чухал ач холбогдлыг бий болгосон юм. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо