“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

A- A A+

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдэл манай улсад жилд дунджаар 55 орчим удаа тохиолдож байсан бол сүүлийн жилүүдэд 80 орчим болж нэмэгдсэн байна.

Тиймээс Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн Ажлын албанаас “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.



ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал, үүний дотроос уур амьсгал, ус, цаг уурын гаралтай гамшгийн эрсдэлийг удирдах, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ололт амжилт, инновац, дэвшилтэт технологийг гамшгаас урьдчилан сэргийлэх,  учирч болзошгүй хохирлыг бууруулах, барилга байгууламж, дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, оновчтой төлөвлөлт хийх, иргэд олон нийтийн гамшгийн даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлэхийг  зорин ажиллаж байна. Тиймээс энэхүү хэлэлцүүлгээр судалгаа шинжилгээнд суурилсан үерийн эрсдэлийг бууруулах инновац, технологийн шийдлийг эрэлхийлэн хэлэлцэж, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл болон бусад холбогдох талуудад шийдвэрлүүлэх санал зөвлөмж гаргана гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 



Хэлэлцүүлэгт ОБЕГ-ын бүтцийн нэгжүүд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, БОУАӨЯ, Усны газар, УЦУОСМХ, ШУА-ийн Газарзүй гео экологийн хүрээлэн, ШУТИС-ийн барилга архитектурын сургууль, Барилга усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төв, нийслэлийн Засаг даргын тамгын газар, НОБГ, нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хот стандартын газар зэрэг байгууллагын төлөөллүүд оролцсон юм.



Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас өрнүүлсэн “Бүү бас” үер, усны ослоос урьдчилан сэргийлэх аяны үр дүн, зохион байгуулалт, үерийн инженерийн хамгаалалтын байгууламжийн төлөвлөлт, нөхцөл байдал, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд нэвтэрч байгаа инновац, шинэ технологи шийдэл сэдвээр илтгэл танилцуулж, “Үерийн инженерийн хамгаалалтын байгууламжийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, хамтын ажиллагаа, уялдаа, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд нэвтэрч байгаа инновац, шинэ технологи Монгол оронд нутагшуулах шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдэл манай улсад жилд дунджаар 55 орчим удаа тохиолдож байсан бол сүүлийн жилүүдэд 80 орчим болж нэмэгдсэн байна.

Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНФУ-ын “Десотэл” группийн Ерөнхийлөгч Жером Десотэлыг хүлээн авч уулзан, төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа ажлын үр дүнгийн талаар санал солилцлоо.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш:Хамтдаа айл өрх бүрийг гамшигт тэсвэртэй болгохын төлөө тууштай ажиллацгаая

Аюулгүй байдал бол бидний амьдарч буй газраас эхэлдэг. Тиймээс өрхийн түвшинд бэлэн байдлыг хангах буюу эрсдэлийг ойлгож мэдэх, төлөвлөгөөтэй байх, шуурхай арга хэмжээ авах нь амьд үлдэх эсвэл амь насаа алдах хоёрын хоорондын ялгааг бий болгож чадна.