Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохилдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ ирүүлсэн байна. "Бидний гэр бол бидний унтаж амарч, бие биедээ анхаарал халамж тавьж, өдөр тутмын амьдралаа цогцлоон бүтээдэг газар юм. Гэвч тэдгээрийг хэрхэн төлөвлөж, барьж байгуулж, арчилж хамгаалж байгаагаас биднийг аюулгүй байлгаж чадах эсэх нь шалтгаална.
Жил бүр сая, сая айл өрхийн орон гэр эвдэрч эсвэл бүрэн устаж, улмаар гэр бүлүүд орон гэргүй болж, ядуурал улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд эдгээрийн хамгийн хүнд ачааг ахмад настангууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага орлоготой өрх болон бусад эмзэг бүлгийн хүмүүс үүрч байна.
Иймээс энэ жилийн Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийн уриаг “Гамшгийг даван туулах чадавх та бидний гэрээс эхэлнэ” хэмээн тогтсон бөгөөд энэ нь нэн чухал юм. Аюулгүй байдал бол бидний амьдарч буй газраас эхэлдэг. Тиймээс өрхийн түвшинд бэлэн байдлыг хангах буюу эрсдэлийг ойлгож мэдэх, төлөвлөгөөтэй байх, шуурхай арга хэмжээ авах нь амьд үлдэх эсвэл амь насаа алдах хоёрын хоорондын ялгааг бий болгож чадна.
Гэвч айл, өрхүүд үүнийг дангаараа хийж чадахгүй. Засгийн газар эрсдэлийн мэдээлэлд суурилсан барилгын норм, дүрэм болон газар ашиглалтын төлөвлөлтийг мөрдүүлэн хэрэгжүүлэх ёстой. Хувийн хэвшил гамшигт тэсвэртэй барилга байгууламж барихад хөрөнгө оруулж, боломжийн үнэтэй даатгалын үйлчилгээг хөгжүүлэх ёстой. Мөн хүн бүр, хаана ч байсан, цаг алдалгүй хүрч үйлчлэх үр дүнтэй эрт сэрэмжлүүлэх тогтолцоонд хамрагдах боломжтой байх ёстой. Энэ нь “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгын гол амлалт юм. Түүнчлэн хөгжиж байгаа орнуудад гамшгийн бэлэн байдлыг хангахад шаардлагатай нөөцөд хүрэх боломжийг бүрдүүлэхийн тулд олон улсын санхүүгийн тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагатай байна.
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед илүү аюулгүй орон байр бий болгох нь төр засаг, хөгжүүлэгчид, инженерүүд болон олон нийтийн хамтын хариуцлага юм. Хамтдаа одоо болон ирээдүйд айл өрх бүрийг гамшигт тэсвэртэй болгохын төлөө тууштай ажиллацгаая" гэжээ.

Content

Content
2026/10/13
Шинэ мэдээУур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдэл манай улсад жилд дунджаар 55 орчим удаа тохиолдож байсан бол сүүлийн жилүүдэд 80 орчим болж нэмэгдсэн байна.
2026/10/13
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНФУ-ын “Десотэл” группийн Ерөнхийлөгч Жером Десотэлыг хүлээн авч уулзан, төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа ажлын үр дүнгийн талаар санал солилцлоо.
2026/10/13
Шинэ мэдээАюулгүй байдал бол бидний амьдарч буй газраас эхэлдэг. Тиймээс өрхийн түвшинд бэлэн байдлыг хангах буюу эрсдэлийг ойлгож мэдэх, төлөвлөгөөтэй байх, шуурхай арга хэмжээ авах нь амьд үлдэх эсвэл амь насаа алдах хоёрын хоорондын ялгааг бий болгож чадна.