Баавгай үзэгдсэн гэх худал мэдээлэл түгээхгүй байхыг анхааруулж байна

A- A A+

Баавгайтай холбоотой мэдээлэлд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Байгаль орчны газар, Цагдаагийн газар хамтран хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Баавгайн зургийг хиймэл оюун ухаан, фотошоп ашиглан суурьшлын бүсэд нэвтэрсэн байдлаар хийж, зургийг олон нийтийн сүлжээнд байршуулан, тусгай дугаарт худал дуудлага мэдээлэл өгсөн тохиолдлууд бүртгэгдсэн.

Иймд худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээхгүй байх, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүлээн авч, худал дуудлага, мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг анхаарна уу.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо