Намрын мод тарих арга хэмжээний хүрээнд 135.000 мод шинээр тарилаа

A- A A+

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллагаас 2030 он хүртэл тарихаар төлөвлөсөн 10 сая модыг тарьж, ургуулах ажлыг албаны хэмжээнд 2022 оноос хойш хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд мод тарьж байгаа газар, ургуулж байгаа модны нэр төрлүүдийг бүсчилсэн хэлбэрээр орон нутгийн цаг агаар, байгалийн тогтоц, уур амьсгалын онцлогтой уялдуулах зорилгоор орон нутгийн Онцгой байдлын байгууллагын анги салбар, нэгжүүдэд намрын мод тариалах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгууллаа.

Намрын тариалалтаар нийт 135.000  мод шинээр модыг тарьсан бөгөөд Онцгой байдлын байгууллага нь 2022-2026 онд 15 төрлийн нэг сая 13 мянга 700 ширхэг мод бутыг 71 га талбайд тарьж ургуулсан байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо