Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган аймгийн 2 суманд 0.4 мм, Өвөрхангай аймгийн 7 суманд 7 мм, Хөвсгөл аймгийн 3 суманд 0.5 мм цас орж, Дорнод аймгийн 2 суманд 0.1 мм, Сүхбаатар аймгийн 2 суманд 1 мм, Хэнтий аймгийн 6 суманд 3 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. 11-12-нд шилжих шөнө Завханы зүүн, Архангай, Булган, Төв, Дорнод, Сүхбаатарын зарим сумд, Өвөрхангайн хойд, Хэнтийн өмнөд, Сэлэнгийн баруун сумдын нутгаар 0.0-4.0 мм бороо, нойтон цас, цас, 12-нд Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар 0.0-1.2 мм нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4...-6 градус, бусад хэсгээр -1...-3 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-ны өдөр Баян-Өлгий, Завханы зарим, Увс, Ховдын хойд сумдын нутгаар, 13-14-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Говь-Алтай, Баянхонгорын хойд сумдын нутгаар, 14-ний өдөр Завхан, Хөвсгөл, Архангайн зарим, Баян-Өлгий, Увс, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм, 15-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Архангайн зарим, Баянхонгор, Булган, Сэлэнгийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар, 16-нд Завхан ,Хөвсгөл, Архангайн ихэнх, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дундговийн зарим сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн уулархаг нутгаар, Дорнодын тал нутгаар 14-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар +1...-4 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -4...+1 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна. 15-нд нутгийн баруун хойд хэсгээр, 16-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ. 

Гал түймэр:

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Сондгойт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 140 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км, Түмэнцогт сумын төвөөс баруун зүгт 36 км/ өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд өвс тээвэрлэж явсан иргэн Г-гийн “Volvo FH440” загварын автомашины зүтгүүрийн чиргүүл дээрх 1800 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багт мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 07:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Mustang” загварын мотоцикл шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Дархан багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Е-гийн 12х6 метрийн хэмжээтэй байшингийн 6х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 09:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сум дахь 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х4 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлсийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 10:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6х4 метрийн хэмжээтэй чингэлгийн хойд талын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 12:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Nissan Advan” загварын суудлын автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Байтаг багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд 10 м.кв талбайд шар өвс, малын бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 8х5 метрийн хэмжээтэй амбаар, 6х6 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багт малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 10х4 метрийн хэмжээтэй малын саравчны дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн 5х12 метрийн хэмжээтэй гарааш дотор автомашины хучлага шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын 2 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 15:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 16 боодол өвс, 15 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд гал гараад байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 18:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, 25 метр хашаа, иргэн Б-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, 4х5 метрийн хэмжээтэй байшингийн баруун тал хайрагдаж, 25 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /38 настай, эрэгтэй/-ын толгойны ар хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 21:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 13х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэрт яндангийн цонолт өгч байсныг ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 3 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 00:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ү-гийн “Hyundai Mighty” загварын ачааны автомашины тэвш дээрх хүнсний бараа материал шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Луус сумын Наран багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 05:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар анги, Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Scania R420” загварын зүтгүүрийн автомашины хөргүүртэй хагас чиргүүлийн 3 дугуй, тээвэрлэж явсан 500 ширхэг ундаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. 10.11-ний өдрийн байдлаар: Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар,  Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын Мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 10.12-ны өдрийн 00:55 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Ар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.11-ний өдрийн 10:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, “Баян нүхэд” ХХК-ийн гүний уурхайн ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 13:40 цагт цурамд оруулан 18:15 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 800 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Булган сумын Хулсан шанд багийн “Оорцог” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд зүгт 46 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.11-ний өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Булган, Хөлөнбуйр, Баянтүмэн сумын Мэргэжлийн ангийнхан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 20:45 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 56.000 га талбай өртсөн. Уг гал түймэрт отрын 1 гэр, 2000 боодол өвс шатсан.

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Сүүл сэрвэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км, сумын төвөөс зүүн урд зүгт 110 км, Монгол Улсын хилээс 8 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.11-ний өдрийн 18:17 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 8 дугаар заставын алба хаагчид, Эрдэнэцагаан, Матад сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 10.12-ны өдрийн 01:10 цагт цурамд оруулж, мөн өдрийн 06:45 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2450 га талбай өртсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ой, хээрийн түймрийн дуудлагын 77 хувв буюу 134 нь хээрийн түймэр байна

Он гарсаар улсын хэмжээнд аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 63 суманд 172 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Ой, хээрийн гал түймрийн дуудлагын 77 хувь буюу 134 нь хээрийн түймэр байна

Он гарсаар улсын хэмжээнд аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 63 суманд 172 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Аюулт үзэгдэл, ослын 134 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалав

 Нийт дуудлагын 100 нь обьектын гал түймэр, 12 нь ой, хээрийн түймэр, 3 нь биологийн гаралтай аюулт өвчин, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.