“Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр” нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа бөгөөд энэ жилийн элсэлтээ авч байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын төрийн жинхэнэ алба хаагчдыг Япон Улсын их, дээд сургуулийн магистрын хөтөлбөрт хоёр жилийн хугацаатай суралцуулах юм.
Тавигдах шаардлага болон суралцах чиглэлийг хөтөлбөрийн дэлгэрэнгүйг https://jds-scholarship.org/country/mongolia/index.html цахим хуудаснаас авах боломжтой.
Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа:
Дараах хуваарийн дагуу танилцуулга семинарыг цахим болон танхимаар зохион байгуулна. Хэрэв та оролцохыг хүсвэл дээрх цахим хуудсаар урьдчилан бүртгүүлэхийг зөвлөж байна.
Танилцуулга семинар:
Хамрагдах хүсэлтэй алба хаагчид 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор харьяа анги, нэгжээс албан бичгээр нэр болон холбогдох бусад мэдээллээ Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газарт eDoc цахим цахим системээр ирүүлнэ үү.

2026/10/08
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2026/10/08
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/10/08
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.