Аврагч-тэсэлгээчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, дадлага туршлагыг нэмэгдүүлэв

A- A A+

ОБЕГ-ын Гамшгаас хамгалаах сургалтын газар, Ажиллагааны удирдлагын газраас Эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн аврагч-тэсэлгээчин, аврагч алба хаагчдын сургалт, дадлагыг энэ сарын 01-02-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Танхимын сургалтыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулж, тэсэрч, дэлбэрэх бодистой холбоотой хууль, дүрэм, журам, заавар, сүүлийн жилүүдэд гарсан тэсэрч, дэлбэрэх бодис, тэсрэх материалтай холбоотой осол, түүний сургамж, үйлдвэрийн зориулалттай тэсрэх материалын төрөл, хор аюул, аюулгүй байдал, хяналтын тогтолцоо, тэсрэх материалыг устгахад тавигдах шаардлага, устгалын үеийн аюулгүй ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд онолын мэдлэг олголоо.

Онолын мэдлэгийг бататгах дадлагыг нийслэлийн Багахангай дүүрэгт байрлах “Мастер майнинг сервис” ХХК, “Кемекс” ХХК-ийн үйлдвэр, агуулахад хийж, үйлдвэрлэлийн бодит орчинтой танилцан, туршилтын тэсэлгээний дадлага хийж, харилцан туршлага солилцов.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 53 алба хаагч хамрагдсан бөгөөд тэсрэх материалтай холбоотой эрсдэлийг зөв үнэлэх, ажиллагааг урьдчилан төлөвлөх, аюулгүй ажиллагааны шаардлагыг чанд мөрдөх, багийн уялдаа холбоог хангах, шуурхай ажиллах мэргэжлийн ур чадварыг бодит орчинд дадлагажуулснаараа онцлог байлаа.

Мөн аврагч-тэсэлгээчдийн мэргэжлийн ур чадвар, аюулгүй ажиллагааны зөв дадал, шуурхай ажиллах чадавхыг бэхжүүлж, аливаа ажиллагааны эрсдэлийг зөв тооцох, аюулгүй, үр дүнтэй аврах ажиллагааг зохион байгуулах мэдлэг, дадлыг нэмэгдүүллээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аврагч-тэсэлгээчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, дадлага туршлагыг нэмэгдүүлэв

Мөн аврагч-тэсэлгээчдийн мэргэжлийн ур чадвар, аюулгүй ажиллагааны зөв дадал, шуурхай ажиллах чадавхыг бэхжүүлж, аливаа ажиллагааны эрсдэлийг зөв тооцох, аюулгүй, үр дүнтэй аврах ажиллагааг зохион байгуулах мэдлэг, дадлыг нэмэгдүүллээ.

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнг хэлэлцлээ

Арга хэмжээний үеэр төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА болон хамтран ажилласан байгууллага, мэргэжилтнүүдэд талархал илэрхийллээ.

Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа

Ингэснээр иргэний дуудлага, мэдээллийг хүлээлгүйгээр гал түймрийн аюулыг эрт илрүүлж, холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх нөхцөл бүрдсэн юм.