Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа

A- A A+

 Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг  орчин үеийн технологид тулгуурлан иж бүрэн тоноглож, гамшиг, ослын дуудлага, мэдээллийг шуурхай хүлээн авах, нөхцөл байдлыг нэгтгэн боловсруулах, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах боломжийг бүрдүүллээ. 

Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд суурилуулсан бөгөөд алслагдсан Багахангай, Багануур, Налайх дүүрэг багтаж байна. Өндрийн камер нь хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлж, 10 километр хүртэлх радиуст гал түймрийн аюулыг мэдрэх боломжтой. Ингэснээр иргэний дуудлага, мэдээллийг хүлээлгүйгээр гал түймрийн аюулыг эрт илрүүлж, холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх нөхцөл бүрдсэн юм.

Үүний зэрэгцээ нийслэлийн хүрээний аврах, гал унтраах анги, салбаруудыг камержуулахын зэрэгцээ гал сөнөөгч бүрийг энгэрийн камераар тоноглож, дүрс бичлэгийн мэдээллийг Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй уялдуулах технологийн шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Камерын хяналт, мэдээллийн нэгдсэн системийг ашигласнаар аврах, гал унтраах ажиллагааг дүрсээр баримтжуулах, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой боллоо. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

 Төслийн үр дүнд 21 аймгийн Онцгой байдлын газар автомеханик шатны автомашинаар хангагдлаа

Гал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн нийт 60 нэгж автомашин нийлүүлэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилагдан, үүрэг гүйцэтгэж байна. 

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүллээ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ