Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган аймгийн 2 суманд 0.5 мм, Ховд аймгийн 5 сумд 1.5 мм хүртэл бороо, Хөвсгөл аймгийн 1 суманд 3 см цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангай, Өмнөговийн ихэнх сумд, Хөвсгөл, Булганы өмнөд, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Орхон голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, хур тунадас орохгүй. Салхи зүүнээс 5-10 м/с, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
Төлөв байдал: 02-03-ны шөнө Архангай, Өвөрхангайн зарим, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь ихэнх сумд, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар, 03-ны өдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн зарим, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар, 06-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Завханы зарим, Говь-Алтайн хойд сумдын нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 03-нд говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 06-нд нутгийн баруун хагаст 14-16 м/с хүрч ширүүснэ. 04-д нутгийн баруун хэсгээр, 05, 06-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -4...-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +10...+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.01-ний өдрийн 13:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Сэлэнгэ аймаг, Сайхан сум Номгон баг өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.01-ний өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 30 тн орчим хураалттай өвс бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.01-ний өдрийн 20:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 3х6 метрийн хэмжээтэй байшингийн 1х1 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/10/02
Шинэ мэдээИнгэснээр иргэний дуудлага, мэдээллийг хүлээлгүйгээр гал түймрийн аюулыг эрт илрүүлж, холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх нөхцөл бүрдсэн юм.
2026/10/02
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/10/02
Шинэ мэдээГамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 37 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.