Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 37 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэ жил дэлхий даяар тус өдрийг “Гамшгийг даван туулах чадавх та бидний гэрээс эхэлнэ”уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
.jpg)
Өөрөөр хэлбэл, гэр орон бол гамшигт хамгийн эхэнд өртөх эрсдэлтэй бөгөөд гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх анхдагч орчин юм. Тиймээс Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, эмэгтэйчүүдийн бүлгүүд, залуучуудын сүлжээ, орон нутгийн удирдлага болон айл өрх зэрэг бүхий орчинд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бодитой арга хэмжээ хэрэгжүүлэхийг уриаллаа.
Олон улсын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх, арга хэмжээний нэгдсэн удирдамж”-ийн хэрэгжилтийг хангаж, байгууллагын үйл ажиллагаа болон хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, ажил, мэргэжлийн онцлогийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагуудыг зохион байгуулна.
2026/10/01
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/10/01
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо