Мэндчилгээ

A- A A+

Онцгой байдлын байгууллагын бат бөх үндэс суурийг өөрсдийн залуу нас,  хатуужил тэвчээр, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөөрөө бүтээлцсэн үе үеийн ахмадууд та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн мэндийг хүргэе. 
Та бүхний эхлүүлсэн үйлс, үлдээсэн өв, дайчин уламжлалыг үргэлжлүүлэн бид өнөөдөр түүхийн шинэ хуудсыг бахархалтайгаар бичиж байна. Амжилт, ялалт бүрийн цаана ахмад үеийнхний эх оронч хүмүүжил, мэргэжлийн өндөр сахилга бат, баялаг өв уламжлал байдаг гэдгийг бид ямагт санаж,  хүндэтгэн бахархаж байдаг билээ.  Төр улсынхаа түшиг, түмэн олныхоо нөмөр нөөлөг болсон Монголын нийт ахмад буурлууддаа эрүүл энх, аз жаргал, урт удаан нас, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Онцгой байдлын байгууллагын үе, үеийн алба хаагчдын үйлс мөнхөд дэлгэрч, гал голомт нь үеийн үед мандан бадрах болтугай.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ  Г.АРИУНБУЯН

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо