Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн Халхгол суманд 0.1 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баян-Өлгий, Ховд, Завханы хойд сумд, Увс, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +6...+11 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +18...+23 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. +9...+11 градус дулаан байна.

Төлөв байдал: 01-02-нд шилжих шөнө Завханы зүүн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Булганы зарим сумдаар, 02-ны өдөр Архангай, Өвөрхангай, Дундговийн ихэнх сумд, Хөвсгөл, Булган, Төв аймгийн өмнөд, Өмнөговийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. 02-03-нд шилжих шөнө Дундговь, Говьсүмбэр, Дорноговь ихэнх сумд, Сүхбаатарын баруун, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зарим сумдаар, 03-ны өдөр Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 02-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 03-нд говийн бүс нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна. 04-д нутгийн баруун хэсгээр, 05-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Гал түймэр:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багт байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 10:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн эзэмшлийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн яндангийн хэсгээс гал гарч байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 20:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн эзэмшлийн 60 метр.кв 3 өрөө байрны гал тогооны хана, тааз, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 12 хүнийг аюулгүй газар гаргасан. (8 том хүн, 4 хүүхэд)

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ны өдрийн 02:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 2 метр орчим хашаа, түлээний мод шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

 Төслийн үр дүнд 21 аймгийн Онцгой байдлын газар автомеханик шатны автомашинаар хангагдлаа

Гал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн нийт 60 нэгж автомашин нийлүүлэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилагдан, үүрэг гүйцэтгэж байна. 

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүллээ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ