Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймгийн 2 суманд 0.1 мм, Төв аймгийн 3 суманд 0.3 мм   цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3...+8 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +15...+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Их төлөв цэлмэг, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, +5...+7 градус дулаан байна.

Төлөв байдал:  09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Увсын зарим сумд, Завхан, Хөвсгөлийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 01-ний өдөр Увс, Хөвсгөлийн зарим сумд, Завхан, Булганы хойд сумдын нутгаар, 01-02-нд шилжих шөнө Архангайн ихэнх сумд, Завханы зүүн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун сумд, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумдаар, 02-ны өдөр Архангай, Дорноговийн ихэнх сумд, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дундговь, Төв аймгийн зарим сумдын нутгаар, 03-нд Төв, Дундговийн зарим сумд, Дорноговь, Сүхбаатарын ихэнх сум нутгаар 0.0-6.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 01-нд Алтайн салбар уулс болон тал газрын нутгаар, 02-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 03-нд говийн бүс нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд шөнөдөө хүйтэн хэвээр Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна. 03-д нутгийн баруун хэсгээр, 04-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Гал түймэр:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн “Задгай”-д дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 11:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн дэлгүүрийн цахилгаан дамжуулах кабель утас шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт байшин шатаж гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 11:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 3х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 16:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 18:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

 Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 5 ханатай гэр /эд хогшлын хамт/ шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 22:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 10х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт суудлын автомашинууд мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 08:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  Т-эгийн “Кровн” загварын суудлын автомашин, Т-гийн “Портер” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж иргэн М /37 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд  хөлөө хавчуулсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа

Мөн улсын хэмжээнд мал тооллогыг технологийн дэвшлээр бодитоор явуулж, мал аж ахуйн салбарын эдийн засгийн бодит тооцоо гарган эргэлтэд оруулах, нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагатай байгааг дурдлаа.