“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа

A- A A+

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Жухён Жон нар Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. 

100 сая ам.долларын санхүүжилттэй уг төсөл нь байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж буй энэ үед хүний амь нас, иргэдийн амьжиргааг хамгаалах, Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ.

Төслийн хүрээнд гал түймэртэй тэмцэх, аврах ангиудыг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, 200 сайн дурын олон нийтийн багийг чадавхжуулах, мөн Багахангай дүүрэгт Онцгой байдлын алба хаагчдын сургалтын төвийг шинээр байгуулах юм.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр энэ үеэр Онцгой байдлын салбарын санхүү, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих нь гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийг даван туулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Азийн хөгжлиийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Жухён Жон хэлэхдээ 100 сая ам.долларын санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэхэд Шадар сайд биечлэн анхаарч, бодит ажил хэрэг болгож байгаад талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө хамтарч ажиллахаа буйгаа илэрхийллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүн, цаашдын арга хэмжээг хэлэлцлээ

“Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх хоёрдугаар шатны төсөл”-ийн хамтарсан зохицуулах хорооны есдүгээр хуралдаан болж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа, төслийн үр дүнг хэлэлцлээ.

“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа

Төслийн хүрээнд гал түймэртэй тэмцэх, аврах ангиудыг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, 200 сайн дурын олон нийтийн багийг чадавхжуулах, мөн Багахангай дүүрэгт Онцгой байдлын алба хаагчдын сургалтын төвийг шинээр байгуулах юм.

Хэнтий, Дорнод аймгийн 350 гаруй алба хаагч, ахмад ажилтанг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрууллаа

ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Д.Хонгороор ахлуулсан эмнэлгийн бүлэг Зүүн бүсийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулж байна.