ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Д.Хонгороор ахлуулсан эмнэлгийн бүлэг Зүүн бүсийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулж байна.

ОБЕГ, түүний харьяа анги байгууллага болон АШУҮИС-ийн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг Хэнтий, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбарын 320 гаруй алба хаагч, 32 ахмад ажилтанг үзлэгт хамрууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн үргэлжлүүлэн Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбарын алба хаагчдад үзлэг, оношлогоо хийх юм.

Үзлэгээр цусан дахь өлөн үеийн сахарын хэмжээ тодорхойлох, хэвлийн болон бамбайн хэт авиан оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг гурван төрлийн шинжилгээ оношилгоо, чих хамар хоолой, арьс харшил, мэдрэл, дотор, мэс засал, гэмтэл, хавдар, шүд, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлал, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, эрүүл ахуй зэрэг 13 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг хийж, зөвлөгөө мэдээллийг өгч байна.

2026/09/29
Шинэ мэдээ“Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх хоёрдугаар шатны төсөл”-ийн хамтарсан зохицуулах хорооны есдүгээр хуралдаан болж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа, төслийн үр дүнг хэлэлцлээ.
2026/09/29
Шинэ мэдээТөслийн хүрээнд гал түймэртэй тэмцэх, аврах ангиудыг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, 200 сайн дурын олон нийтийн багийг чадавхжуулах, мөн Багахангай дүүрэгт Онцгой байдлын алба хаагчдын сургалтын төвийг шинээр байгуулах юм.
2026/09/29
Шинэ мэдээОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Д.Хонгороор ахлуулсан эмнэлгийн бүлэг Зүүн бүсийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулж байна.