Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган аймгийн 9 суманд 0.3 мм, Дорнод аймгийн 1 суманд 0.6 мм, Өвөрхангай аймгийн 2 суманд 0.2 мм, Өмнөговь аймгийн 5 суманд 0.5 мм бороо, Улаанбаатар хот болон Говь-Алтай аймгийн 4 суманд 7 мм, Дархан-Уул аймгийн 3 суманд 0.3 мм, Орхон аймгийн 1 суманд 0.2 мм, Сэлэнгэ аймгийн 3 суманд 3.2 мм, Ховд аймгийн 5 суманд 2 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 28-29-нд шилжих шөнө Завханы хойд сумд, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар, 29-ний өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3...-2 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +13...+18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч -3...-5 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 10-р сарын 01-нд Хөвсгөлийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 02-нд Хөвсгөлийн ихэнх, Архангай, Булганы зарим, Дундговийн хойд сумдын нутгаар, 03-нд Төв, Сүхбаатарын өмнөд, Дунговийн зүүн, Дорноговийн ихэнх сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 30-нд нутгийн зүүн хэсгээр, 01-нд Алтайн салбар уулсаар, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ойрын хоногуудад шөнөдөө хүйтэн хэвээр үргэлжилж, шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын эхээр -11...-16 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор +4...+9 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.

Гал түймэр:

Багануур дүүргийн 5 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 08:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашааны гадна ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын Ургахнар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 10:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х4 метрийн хэмжээтэй байшингийн тааз шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн “Бүлээний жонш” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 62 км, сумын төвөөс баруун хойд зүгт 6 км, Хулд сумын төвөөс хойд зүгт 45 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 10:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Луус сумын Мэргэжлийн анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн “Beiben North Benz ND1252” ачааны автомашины 8 дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 13:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 18:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны гадна 3х8 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 21:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 22:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Тосон-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 205 км, сумын төвөөс зүүн урд зүгт 100 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус суманд хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 17:50 цагт цурамд оруулан 18:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 800 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүн, цаашдын арга хэмжээг хэлэлцлээ

“Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх хоёрдугаар шатны төсөл”-ийн хамтарсан зохицуулах хорооны есдүгээр хуралдаан болж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа, төслийн үр дүнг хэлэлцлээ.

“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа

Төслийн хүрээнд гал түймэртэй тэмцэх, аврах ангиудыг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, 200 сайн дурын олон нийтийн багийг чадавхжуулах, мөн Багахангай дүүрэгт Онцгой байдлын алба хаагчдын сургалтын төвийг шинээр байгуулах юм.

Хэнтий, Дорнод аймгийн 350 гаруй алба хаагч, ахмад ажилтанг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрууллаа

ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Д.Хонгороор ахлуулсан эмнэлгийн бүлэг Зүүн бүсийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулж байна.