Хоёр алба хаагчийг амины орон сууцтай болголоо

A- A A+

ОБЕГ-ын харьяа Уул уурхайн 09 дүгээр ангиас амьсгалын бие даасан төхөөрөмжийн мэргэжилтэн, дэслэгч Г.Галсан, Эрэн хайх, аврах салбарын аврагч, жолооч холбоочин, ахлах ахлагч О.Батзаяа нарт хамт олных нь сэтгэлийн дэмээр сүндэрлэсэн амины орон сууцны түлхүүрийг намрын дунд сарын шинийн 17-ны өдрийг тохиолдуулан гардуулан өглөө.

Тус хамт олны санаачилсан арга хэмжээг нийгмийн хариуцлагын хүрээнд 26 аж ахуй нэгж, байгууллага дэмжин, хамтран ажилласан байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тус арга хэмжээнд оролцох үеэрээ “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр"-ийн  хүрээнд алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, тэдний гэр бүлийн нийгмийн асуудлыг дэмжих, орон сууцжуулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ая тухтай, тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд санаачлагатай, манлайлан оролцож байгаад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчдыг эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулж байна

Алба хаагчдыг эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулж байна

Алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.10.19-2026.10.25) нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 64 суманд аюулт үзэгдэл, ослын 166 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ