ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газраас гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч, бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, салааны захирагч нарыг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 68 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд 14 хоногийн хугацаанд алба хаагчдыг сургаж, дадлагажуулсан юм.

Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Прокурорын газар, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэд, зөвлөх инженер, сургагч багш нар сургалтыг удирдан чиглүүлж, онолын мэдлэг олголоо.

Түүнчлэн объектод гамшгаас хамгаалах болон гал түймрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулах, өндрөөс аврах ажиллагаа, уснаас аврах ажиллагааны чиглэлээр дадлага сургуулилт хийж, ур чадвараа дээшлүүлсэн юм.

2026/09/28
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/09/28
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо