Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн 2 суманд 0.1 мм, Булган аймгийн 1 суманд 0.2 мм, Орхон аймгийн 1 суманд 0.1 мм, Сэлэнгэ аймгийн 2 суманд 6 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 3 мм, Өвөрхангай аймгийн 6 суманд 2 мм, Архангай аймгийн 7 суманд 3 мм хүртэл бороо орж, Хөвсгөл аймгийн 4 суманд нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Архангайн зүүн, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн зарим, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Алтайн өвөр говиор +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Уулаараа ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөсөө 8-10 градусаар хүйтэрч +4...+6 градус дулаан байна.
Төлөв байдал: 29-нд Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 30-нд Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 10-р сарын 01-нд Дорнодын зарим сумдын нутгаар, 02-нд Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 02-нд Алтайн салбар уулсаар 15-17 м/с хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилж, ихэнх нутгаар хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
Гал түймэр:
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд барилгын В1 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.09.27-ны өдрийн 10:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 25 иргэн /19 том хүн, 6 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.09.27-ны өдрийн 12:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Subaru exiga” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багт малын хашаа, саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2026.09.27-ны өдрийн 14:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4х15 метрийн хэмжээтэй хашаан дахь 4х7 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.09.27-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б 7х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн яндангийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Сансар багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.09.27-ны өдрийн 18:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Toyota Corolla” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/09/28
Шинэ мэдээУлсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
2026/09/28
Шинэ мэдээНийт дуудлагын 85 нь обьектын гал түймэр, 3 нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2026/09/28
Шинэ мэдээГал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн нийт 60 нэгж автомашин нийлүүлэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилагдан, үүрэг гүйцэтгэж байна.