“Онцгой байдлын байгууллагын 2026 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө”-ний хэрэгжилт, гал түймрийн улсын хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд явуулах чиглэлээр мэдлэг олгох, шинээр батлагдсан хууль, дүрэм, журам, заавар стандартыг танилцуулах, ажлын бүтээмжийг сайжруулах, шинэлэг мэдлэг, мэдээлэл олгох цахим сургалтыг өнөөдөр /2026.09.25/ Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас хамтран зохион байгууллаа.
Сургалтад Зүүн, Говь, Хангай, Баруун, Хойд, Төвийн бүсийн орон нутгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нар хамрагдсан юм.

Цахим сургалтаар “Зөрчлийн хэрэг, хялбаршуулах хэргийн материал, зөрчлийн мэдээллийн нэгдсэн сан”, “Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, дээж авах”, “Цахилгаан байгууламжийн дүрэм, стандарт”, “Орон сууц, шатахуун түгээх станцын ажлын зураг төсөл, хянах дүгнэлт гаргах, хяналт шалгалтыг зохион байгуулах, зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр зөвлөмж өгч ажиллах” зэрэг сэдвийн хүрээнд алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгасан юм.


2026/09/25
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/09/25
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо