Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 1 мм, Дорнод аймгийн 1 суманд 0.6 мм, Завхан аймгийн 1 суманд 0.1 мм, Өмнөговь аймгийн 1 суманд 0.1 мм, Төв аймгийн 12 суманд 0.3-12 мм, Увс аймгийн 1 суманд 0.7 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 5 мм, Хэнтий аймгийн 8 суманд 0.9-4 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 24-25-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд сумдын нутгаар 0.0-3.0 мм, 25-ны өдөр Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Төв аймгийн баруун өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6...+11 градус, Алтайн өвөр говиор +22...+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +12...+14 градус дулаан байна.
Төлөв байдал: Хур тунадас: 25-26-нд шилжих шөнө Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дундговийн зарим сумдаар, 26-нд Булган, Төв, Сэлэнгэ, Дундговийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 26-27-нд шилжих шөнө Дорнодын зүүн сумдаар 0.0-5.0 мм бороо, уулаараа нойтон цас, 27-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдаар, 28-нд Сэлэнгийн ихэнх сумд, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 29-нд Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилж, агаарын температур 27-нд нутгийн баруун хойд хэсгээр, 28-наас ихэнх нутгаар эрс хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -7...-12 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.
Гал түймэр:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 07:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 6x8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 8 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 08:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн амралтын газрын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 10:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 10х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 10:35 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин, 15х8 метрийн хэмжээтэй өвөлжөө, 5 тонн өвс, 12х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 15:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 9х12 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн 4х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт хураалттай банз шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4 м.куб хураалттай банз шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 16 дугаар хороонд гарааш дотор автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 20:51 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Lexus RX450h” загварын автомашины хойд хэсэг хайрагдаж, 3 давхар орон сууцны 1 дүгээр давхраас 3 дугаар давхар хүртэл гадна фасад шатаж, 10х6 метрийн хэмжээтэй гарааш дотор бараа материал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 275 км, сумын төвөөс баруун хойд зүгт 110 км/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Улаан-Уул сумын Мэргэжлийн анги, Баянзүрх сумын Улсын тусгай хамгаалалттай газрынхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 09.22-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулж, 4 бүлэгт хуваагдан түймрийн өртөнг ихтэй хэсгүүдийг унтрааж, цэвэрлэгээ хийн бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 80 орчим га талбай өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/09/25
Шинэ мэдээГал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн нийт 60 нэгж автомашин нийлүүлэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилагдан, үүрэг гүйцэтгэж байна.
2026/09/25
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүллээ.
2026/09/25
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ